Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 05 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 5,3 – 7,6 градус, бусад сумдын нутгаар 8,0 – 12,8 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,7 грудасаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 27,0 – 30,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Хангай, Булган, ӨндөрУлаан сумдын нутгаар 8,0 -10,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 - 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар 17,0 - 20,0 градус, бусад сумдын нутгаар 13,0 - 18,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 53,0 – 58,0 градус, бусад сумдын нутгаар 47,0 - 52,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн бүх сумдын нутгаар 6,0 - 10,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 2 - 20 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нутгаар 6,8 – 31,1 мм хур тунадас орсон байна. Хамгийн бага нь Эрдэнэмандал сумын нутгаар 6,8 мм , хамгийн их нь Хашаат суманд 31,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур ихэнх сумдын нутгаар секундэт 16 – 25 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 8 -29 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 60 хувьд нь дунд , 40 орчим хувьд нь муу, сарын дунд үеэр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 75 хувьд нь дунд , 30 гаруй хувьд нь муу, сарын сүүлийн арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 50 хувьд нь сайн, 40 гаруй хувьд нь дунд ,10 орчим хувь нь муу байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямааны ноолуур самнах, мал хөнгөлөх, газар тариалангийн үйлдварлалд төмс, тэжээлийн ургамал тарих зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч байгаа боловч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, бэлчээрийн ургамлын ургалт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Өлзийт, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа